Хүнсний аюулгүй байдлыг хангахад зориулсан 4.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй, төмсний супер-элит үр үйлдвэрлэл, загвар хоршоо, мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

Төслийг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн 2023 оны наймдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Түүнчлэн хөнгөлөлттэй зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулахыг ХХААХАЯ-наас зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *