Хан-Уул дүүрэгт шинэ орон сууц нэг метр квадрат нь 3.9 сая төгрөг байна
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болсон аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна.