Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Сугар, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ

Жюү жицүгийн “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан, не-ваза төрөлд М.Сугар нар амжилттай өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.

М.Сугар нь ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялсан юм.

Харин Б.Хулан нь БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг тус тус ялж хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга Германы Дениз Крахт боолгож ялагдсан. Тэгвэл хүрлийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Йорданы Какиш Яараг 3:0-ээр ялсан юм.

Similar Posts

One Comment

  1. Энэ хоёроос өөр эх орондоо болж байгаам чинь аварга болчих хүү алга уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *