СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орно

Өнөө, маргаашдаа Хангайн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 20-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9, өдөртөө +19…+24, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23, өдөртөө +33…+38, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14…+19, өдөртөө +27…+32, бусад нутгаар шөнөдөө +9…+14, өдөртөө +22…+27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments