Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2.1 их наядыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас энэ оны эхний хагас жилд мөрдөн байцаалтын шатанд 2.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Өнгөрсөн оны эхний хагас жилд 1046 хэргийг шалгаж, 153 хэргийг шүүхэд шилжүүлж байсан бол энэ онд 1347 хэргийг шалгаж, 197 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны эхний хагас жилд 82 хэрэг, 2023 оны эхний хагас жилд 101 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Энэ нь шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлт 23.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2.1 их наяд төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Ингэснээр нөхөн төлүүлэлт 72 хувь өссөн гэдгийг АТГ-аас мэдээллээ.