ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.07.21, Баасан гараг
  • Билгийн тооллын: 4
  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 05.15-20.42
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments