Л.Ган-Эрдэнэ: Номин сайдын эхлүүлж байгаа энэ ажлыг сайн ч хэлүүлсэн муу ч хэлүүлсэн дэмжинэ
Цахим орчинд тархаад буй “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна” гэх мэдээллийн талаар Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, Соёл урлаг маань одоо л зөв замруугаа эргэлээ дээ.Миний сонсосноор дэлхийд 2 улс л бараг байдаг юм гэсэн тэрний 1 нь Монгол юм байх манай дууг гадны хэн ч аваад дуулаад ашиг олоход бид яаж ч олон улсад заргалдаад ашиг олохгүй (улаанбаатарын үдэш дууг хятадаар дуулаад хөгжмийн зохиолч Пүрэвдорж юу ч олоогүй Харанга хамтлагын Чулуунбат ахын дуу юу олоогүй гэх мэтчилэн өвөрмонголын сайтаар монгол дуу зарагдаад дуу зохиосон эзэн хов хоосон)эсрэгээрээ бид гадны дууг хулгайлж дуулаад гадныхан бидныг яаж ч чадахгүй гэж.Гэхдээ нарийн сайн мэдэхгүй.Номин сайдын эхлүүлж байгаа энэ ажлыг бол сайн ч хэлүүлсэн муу ч хэлүүлсэн 2 гараа өргөөд дэмжнээ хөөрхий манай хөгжмийн зохиолч нар маань гэхэд хэдэн төмөрнөөс өөр юм байхгүй.Бас тэтгэвэр нь гэсэн чинь сая нэмэгдээд хэд ч болсон гэлээ дуучид яах вээ болно тэр хөгжим зохиосон шүлэг бичсэн хүмүүсд маань энэ хууль маш хэрэгтэй байгаа юм.Бас шинэ ирээдүй залуу үед маш хэрэгтэй.ТЭЭД ЭРХЭМ РОКЧИН ПОПЧИН ХИПХОПЧИН НИИТИЙН ДУУЧИН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ШҮЛЭГЧ ЯРУУ НАЙРАГЧ НАР МААНЬ дэмжээд өгөөрэй” гэжээ.