СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхаарууллаа.

Долдугаар сарын 23-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +20-оос +22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments