Борооны улмаас 18 фидерт гэмтэл гарч, 27 мянга гаруй хэрэглэгч хүчдэлгүй болсныг бүгдийг нь сэргээжээ
Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өчигдөр нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалснаас өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.
Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна.
Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол
СБД-ийн 1 дүгээр хороонд гурван байр,
БЗД-ийн 43 дугаар хороо,
ХУД-ийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны дөрвөн байр, 2, 3, 10 дугаар хороонд таван байр,
БГД-т найман байр байна.
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллалаа.