Борооны улмаас есөн уулзварын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарчээ

Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагийн байдлаар есөн уулзварын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарсан байна.

Тодруулбал,

ШУТИС уулзвар,

10 дугаар хорооллын уулзвар,

Сансарын тунелын баруун уулзвар,

2 дугаар төрхийн уулзвар,

Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар,

1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзварууд гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.

Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр уулзваруудын гэрлэн дохиог түр хугацаагаар унтрааж буулгасан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс уриаллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments