ЭМЯ 60-аас дээш настай ахмадуудыг гэрийн хорионд байлгах санал дэвшүүллээ
Өнгөрсөн хоногуудад 24 цагийн дотор шинээр батлагдаж буй халдварын тоо эрс нэмэгдсэн тул ЭМЯ-аас Засгийн Газарт хатуу хөл хорионы дэглэмд шилжих саналыг тавиад байгаа билээ.
Эдийн засгийн тогтворгүй байдал, жижиг дунд үйлдвэрлэлүүдийн санхүүгийн асуудлыг харгалзан үзэж, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу хөл хорионы дэглэмийг дэмжихгүй байгаа бөгөөд Засгийн Газар, УОК нар аль болох хөл хориог чангатгахгүй тал дээр хичээж, халдварын тархалтыг хумих өөр гарц гаргалгаа хайгаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан гарсан хэд хэдэн арга замуудын нэг бол Ковид-19 халдвараар хамгийн хүнд өвдөх магадлал бүхий 60-аас дээш настай, ахмадуудыг гэрт нь хорих санааг ЭМЯ гаргаад байна.
Хоривол бүгдий нь хорио Гэртээ байсан ч адилхан
Gadaa salhind garalgyui yahav dee