Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-т амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийг эмчлэх боломжгүй болжээ

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв (ЭНЭҮТ)-2-т зарим төрлийн хүүхдийн эмгэгийг хэвтүүлэн эмчлэхгүй болж байгааг мэдээлэв.

Тодруулбал, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-нд баталсан наймдугаар тогтоолын дагуу ЭНЭҮТ-2-ын Хүүхдийн эмнэлэг нь доорх өвчнийг эмчлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Үүнд

Амьсгалын замын эмгэгүүд

Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд

Бөөр шээсний замын эмгэгүүд багтаж байна.

Гэхдээ дээрх өвчнийг аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой юм.

Харин ЭНЭҮТ-2-т дараах төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Яаралтай тусламж

Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/

0-28 хоногтой нярай

Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/

Өдрийн эмчилгээ

Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *