Хятадад сургуулийн заалны дээвэр нурж охидын волейболын багийн 11 тамирчин амиа алджээ
Хятадын зүүн хойд Хей Лун Жян мужийн нэгэн сургуулийн заалны дээвэр нурж охидын волейболын багийн 11 тамирчин нас барсан гэж төв хэвлэл нь мэдээлжээ. Дээвэр нурах үеэр зааланд 19 хүн байснаас ердөө найм нь л амьд үлджээ.
Хохирогчдын ихэнх нь хүүхдүүд байсан гэж тус үйл явдлыг нүдээр харсан гэрчүүд ярьжээ. Гэхдээ тус мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн удирдлагыг авран хамгаалах ажиллагааг шуурхай зохион байгуулж чадаагүй хэмээн буруутгаж байна.
Энэ тухай эцэг эхчүүдийн төлөөлөл “Эмнэлэгт хүргэх үеэр бүх хүүхдийн нүүр нь нэл цус, шавар болчихсон байсан. Хэн гэдэг нь мэдэгдэхээргүй болчихсон байсан учир миний хүүхдийг таньж чадвал мэдэгдээрэй гэж би гуйсан. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар эмч нар юу ч хэлээгүй. Хүүхдүүдийг эмнэлэгт хүргээд олон цаг болчихоод байхад эрх баригчид юу хийгээд байгаа юм бэ” гэж “China National Radio”-д ярьжээ.
Өөр нэгэн хүүхдийн аав “Хууль зөрчсөн тохиолдолд торгууль нь маш бага. Тиймээс ч хүмүүс хуулиа дагаж мөрддөггүй. Үүний улмаас өнөөдрийн асуудал үүслээ” гэв. Ийн дээвэр нурсан нь чанаргүй барьсантай холбоотой хэмээн үзэж барилгын компанийн удирдлагуудыг баривчилжээ.
Эх сурвалж:BBC
Б.ДОЛЖИНЖАВ
made in china