Зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн нас баржээ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 48 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 21:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж зорчиж явсан 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа.