|

Нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулав.

2023 оны долоодугаар сарын 26-ний оройн 22:00 цагаас 28-ний өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм. Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог нийтийн тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд

Нарны гүүр:

  • Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3
  • Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг

Олимпийн гүүрээр:

  • Ч:7 Нисэх – МУБИС – Ард кино театр
  • Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр –ТЭЦ 3 /баруун тойрог/
  • Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэгэг төв зүүн тойрог
  • Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3
  • Ч:50 Улаанхуаран – ТЭЦ-3
  • Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
  • Ч:53 Яармаг – МУБИС
  • Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
  • Ч:61 Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – ТЭЦ-3
  • Ч:66 Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол
  • Ч:72 Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж
  • Ч:73 Зунжин худалдааны төв – ТЭЦ 4
  • Ш:Ү6 МУБИС – Архивын ерөнхий газар

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

May be an image of map, floor plan, blueprint and text that says 'чингисийн эрген челеений авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтай холбогдуулан энхтайваны гуурны авто зам xaax уеийн нийтийн тээврийн чиглэлийн теле влелт нарны гуурээр зорчих чиглэл ч:58 ч:69б энхтайваны ерген челее олимпийн гуурээр зорчих чиглэл ч:7, ч:18A, ч:18б, ч:29б, 4:34, ч:50, 4:52, 4:53, ч::55, ч:53 4:55, ч:61, 4:72, wY:6 энхтайваны ΓΥΥΡ махатма гандигийн удамж'

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *