Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments