Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгах тогтоолыг цуцлах шийдвэр гарчээ
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.