|

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” Венецийн олон улсын кино наадамд шалгарчээ

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарчээ.

“Сэр сэр салхи” киноны найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн Олон Улсын кино наадам”-аас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн аж.

Венецийн кино наадам анх 1932 онд болж байсан бөгөөд анхны наадмыг Америкийн найруулагч Рубен Мамуляны бүтээсэн “Доктор Жекилл ба ноён Хайд” киногоор нээж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *