Улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулахыг өөрчлөхөөр санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг.

Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон.

Тэгвэл тус журамд буюу тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэлд өөрчлөлт оруулахаар есдүгээр сарын 1-нийг хүртэл санал авч байна.

Саналаа дараах холбоосоор өгөх боломжтой.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScFeljaQ9D0jW4FefVL5sJfiHQoEspP3T1J_F-eCoOpaDqx-Q/viewform?usp=sf_link

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *