Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгожээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2023 оны долдугаар сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлуудыг хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *