УОК: Он гарсаар усны ослоор 25 нь том хүн, 12 хүүхэд амиа алдсан

Гол, усны нөхцөл байдал, цаг агаарын төлөвийн талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Долдугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас  нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 сумд голын ус эргээсээ хальсан, үерт автсан дуудлага, мэдээллүүд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Үер усны гамшиг бус аялж зугаалах үедээ анхаарал болгоомжгүй байснаас үүдсэн хүний амь нас эрсдэх тохиолдол улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2 дүүрэг, 13 аймгийн 27 суманд 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж, усны ослоор 37 хүн амиа насаа алдсан харамсалтай мэдээлэл байна.
Тиймээс иргэд та бүхэн цаашид ч үер, усны осол, аймаг, орон нутагт үргэлжилсээр байгаа энэ цагт аялж, амарч зугаалахдаа анхаарал болгоомжоо ямагт сулруулахгүй байж, цаг уурын газар болон албаны эх сурвалжуудын мэдээллийг цаг тухайд нь авч, аян замд гарахыг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *