|

БНСУ-ын KIT сургуулийн танилцуулах өдөрлөг боллоо

“KOREA CONNECT ТӨВ” –өөс өнөөдөр БНСУ-ын Бусан хотын анхны мэргэжлийн сургууль KIT / Кённам Мэдээлэл, Технологийн Коллеж/-ийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж тус төвийн захирал А.Жаргал хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлээд өнөөдөр болох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Мөн KIT сургууль / Кённам Мэдээлэл, Технологийн Коллеж/-ийн гадаад харилцааны захирал профессор Ким Хонг Гил / Kim. Hong Gil / сургуулийн талаар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Монголын боловсролын байгууллагуудын төлөөлөл Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзан санал солилцож, сонирхсон асуултуудад хариуллаа.
KIT сургууль / Кённам Мэдээлэл, Технологийн Коллеж/ нь 58 жилийн түүхэн хугацаанд 130,000 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар төрөл бүрийн мэргэжлийн 34 тэнхимд 6000 гаруй оюутан суралцаж буй мэргэжлийн бусад сургуулиудтай харьцуулахад томоохон сургуулийн нэг юм.
Энэхүү сургууль нь дотоодын 4000 гаруй аж ахуйн нэгж, гадаадын 91 их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж дэлхийн хэмжээний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд мөн хүрэлцэн ирсэн зарим Ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан цаашид тухайн сургуулийн төгсөгч хүүхэд, залуусыг БНСУ-ын Кённам Мэдээлэл, Технологийн Коллежид элсэн суралцах боломжийг бүрдүүлэх, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулахаар боллоо.
БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй” Үйлдвэрлэлийн цогцолбор хотхон байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх цорын ганц коллежоор шалгарсан KIT сургуульд суралцагсад сургуулийнхаа хуримтлуулсан тусгай боловсролын үр дүнг аж үйлдвэртэй холбож, төрөл бүрийн судалгаа, хөгжил, бизнестэй холбож өгдөг сургалт хөдөлмөрийн төвийн нэг хэсэг болно.
Түүнчлэн “KOREA CONNECT ТӨВ”-өөр дамжуулан бүртгүүлснээр:
Солонгос хэлийг сургуульдаа очоод сурна
Сургалтын визийг сургууль хариуцах, оюутны байраар хангана
Суралцаж төгсөөд ажлын байранд холбож мэргэжлээрээ ажиллана
Суралцах хугацаа 2-2,5 жил буюу хамгийн богино хугацаанд төгсгөнө.
Сургалтын төлбөрийн 20-50% тэтгэмж авах боломж бүрдүүлж байна.
“KOREA CONNECT ТӨВ” нь Монголд мэргэжлийн боловсон хүчний боловсролын чанарыг сайжруулах, салхи оруулахын төлөө ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *