СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд усны ослоор хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн Бямба, Ням гарагт голын усанд хоёр хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.

ОБЕГ-аас мэдээлснээр долдугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Элсний гэзэг” гэдэг газар “Хараа” голд 23 настай, эмэгтэй живж, амиа алдсан байна.

Мөн долдугаар сарын 30-нд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагын дагуу 53 настай, эрэгтэйн цогцсыг гаргажээ.

Сонсголонгийн гүүр, “Туул” голын салаанд 15, 17 настай хоёр эрэгтэй хүүхэд боогдсон байсныг эсэн мэнд аварсан байна.

Иймд үерийн аюултай бүсээс хол амрах, гэр байшин хашаагаа эрсдэлээс хамгаалж далан шуудуу ухах зэргээр урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэйг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *