Витор Гаспар: Вакцинжуулалт бол хүний амь насыг хамгаалах хамгийн зөв шийдвэр
Олон Улсын Валютын Сангаас улс орнууд Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээг хэрхэн байгалд ээлтэй, шударга, тогтвортой хэогэжүүлж, хэдий хэмжээний төсвийн бодлого явуулж байгааг тоймлон гаргасан Төсвийн Хяналтын Тайланг танилцууллаа.
Өчигдөр уг тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр ОУВС-гийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын захирал Витор Гаспар“Дэлхий даяар өрнөж буй КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр өгөөжтэй олон нийтийн төсөл байж болох юм” гэж онцоллоо.
Тодруулбал, улс орнууд вакцинжуулалтыг илүү өргөжүүлэх нь хүний амь насыг хамгаалах хамгийн зөв шийдэл хэмээн үзэж байгаа юм.
Мөн цар тахлыг дэлхийн хэмжээнд хяналтандаа авах хүртэл улс орнуудын төсвийн бодлого уян хатан, дэмжлэгтэй байх ёстой талаар тайланд дурдсан байна.
КОВИД-19 цартахлын эсрэг хариу бодлогын хүрээнд нэгэнт бий болсон орлогын ялгаатай буюу тэгш бус байдал, ялангуяа төрийн үндсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрууд дунд хугацааны цогц бодлого хэргэжүүлэх шаардлагатай байгааг энэхүү тайланд онцолжээ.
Үүнд: Ажлын байр, татварын чадавхыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил зэрэг нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх гэх мэт шаардлагууд багтлаа.