Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Жайка” Олон Улсын хөгжлийн байгууллагатай хамтран 2023-2027 онд “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.
Тус ажлын хүрээнд удирдах хорооны гишүүд анхдугаар хуралдаанаа өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бөгөөд хурлаар цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөний дагуу туршилтын төслийг боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр суурь судалгааг хийхээс гадна шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхээр боллоо. Мөн сургалтын аргазүйг тодорхойлж, сургалтын материал боловсруулах, сургалтын байгууллагын сүлжээг бий болгохоос гадна нийслэлийн хоёр дүүрэг, нэг аймгаас зорилтот өрхийг хамруулан туршилт хийнэ.
Энэ төслийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэн, ажил орлоготой болгож, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм.