С.Зоригийн хэргийн материалыг хэзээ НИЙТЭД ИЛ БАЙРШУУЛАХ вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг,  Г.Амартүвшин нар  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон  иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх санаачилга гаргаж УИХ-д хүргүүлсэн.
Нээлттэй сонсгол хийхийн тулд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах эрх зүйн шаардлага үүссэн тул уг хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг мөн Засгийн газарт тавьсан.
Уг хүсэлтийн хариуд Засгийн газар 2021 оны 3 сарын 31-ны хуралдаанаараа уг хэргийн материалыг төрийн нууцаас гаргасан. Тэгвэл одоо иргэд олон нийтийн дунд уг хэргийн материалтай хэзээ, яаж танилцах вэ ,  хэргийн материал алдагдах вий гэсэн хүлээлт,  болгоомжлол үүсээд байна.
Тиймээс  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Засгийн газраас уг хэргийн материалыг ил болгосон шийдвэртэй холбогдуулан дараах хоёр чиглэлээр анхаарч ажиллана уу гэсэн хүсэлтийг өнөөдөр /2021.04.08/  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлжээ.
Үүнд:
1.Хэргийн материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, бусад гадны нөлөөллөөс хамгаалах зохих арга хэмжээ авч ажиллах;
2.Иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд хэргийн материалтай нээлттэй танилцах, хяналт тавих боломж олгох үүднээс цахим хэлбэрээр нээлттэй байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах  -ыг тус тус дурдсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *