Бээжинд үер бууж 31 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 4000 гаруй барилга усанд боогджээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж төрийн хэвлэл нь мэдээлэв.

Тодруулбал, Бээжинд бямба гарагийн оройгоос даваа гараг буюу өнөөдөр өдөр хүртэл дунджаар 176 мм хур тунадас оржээ. Ингэхдээ Менто гуо дүүрэгт хамгийн дээд хэмжээндээ хүрч 580 мм хур тунадас орсон байна.

Үүний улмаас 31 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж,  4000 гаруй барилга усанд боогдож, 20 мянган барилга эвдэрч сүйрч, хаалгаа барьжээ. Мөн даваа гарагийн өглөөний байдлаар 180 нислэг цуцлагджээ.

Хэбэй мужийн Баодин хотод гүүр эвдэсрний улмаас хоёр ачааны машин унаж, нэг жолоочийг нь эрэн хайж байна. Энэ бороо цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллага нь анхааруулжээ.

Эх сурвалж:Ройтерс

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments