СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь аймагт “North benz”, “pruis-20”-той мөргөлдөж гурван иргэн амиа алджээ

Дорноговь аймагт өнөөдөр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас зорчиж явсан гурван иргэн нас барж, нэг иргэн гэмтжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 2023 оны долдугаар сарын 31-ний 13:40 цагт Дорноговь аймаг, Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг хүлээн авч шалгалтыг явуулахад “North benz” маркийн тээврийн хэрэгсэл pruis-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан гурван иргэн нас барж, нэг иргэн гэмтсэн гэх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн их байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх тохиолдол нэлээдгүй гарсаар байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments