ӨНӨӨДӨР: “Монгол бөө, засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээгдэнэ

Наймдугаар сарын 1ий өдөр болох зарим үйл явдлын тойм:

11.00 цагт: Монголын Үндэсний музейд: “Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээгдэнэ.  Утас: 7011-0913, 9912-3922.

11.40 цагт: “Монгол Арт” галерейд: БНСУ-ын Урлагийн музейн үзэсгэлэн нээгдэнэ. Мөн Вьетнам улсын зураачдын үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-Залуу монголч эрдэмтэн судлаачдын олон улсын зуны ээлжит сургалт үргэлжилж байна.

-Говь-Алтай аймгийн төв Алтай хотод: Хан Тайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам эхэлж байна.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: иргэн Э.Одбаярыг хууль бусаар баривчилж, өөрт нь мэдэгдэлгүй нууцаар шийтгэл оногдуулж өршөөлд хамруулсан талаар хэлэлцэнэ.

-Швейцарын Хөгжлийн агентлагаас зарласан “Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments