Согтуу үедээ найзынхаа зургаан настай охиныг зодож, хүнд гэмтээжээ

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архидан согтуурсан хүнийхээ зургаан настай охиныг зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Хэнтийн аймгийн … суманд оршин суух хаягтай А.Б гэгч нь өөрийн найз гэх Ц.Б-гийн гэрт ирж, архидан согтуурч, улмаар эцэг, эхийг нь гараад орж ирэх хооронд “Аав, ээж чинь хаана байна” хэмээн гэрт байсан бага насны охиныг нь зодож, хүнд гэмтэл учруулсан байна.

Тухайн этгээд нь мөрдөн байцаалтын шатанд уг үйлдлээ санахгүй байгаа учир буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тиймээс шүүхээс бага насны биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг зодож, хүнд гэмтэл учруулсан тухайн этгээдэд 6.6 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрлэсэн байна.

Иймд эцэг, эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *