CCTV: Хятадад үерийн улмаас нас барсан хүний тоо дөрөв болж нэмэгдлээ

Доксури далайн хар салхинаас үүдэн Хятадын нийслэл Бээжин хот бямба гарагаас эхлэн  үерт автаад байна. Үүний улмаас хамгийн сүүлийн мэдээллээр багадаа дөрвөн хүн нас барсан гэж “CNN” мэдээлэв.

Тодруулбал, даваа гарагийн байдлаар хоёр хүн нас барсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн ч Лиао Нин мужид дахин хоёр хүн нас барсан гэж “CCTV” мэдээлсэн байна.

Мөн үерийн улмаас 31 мянган хүнийг Бээжин хотоос нүүлгэн шилжүүлсэн талаар “CCTV” мэдээлжээ. Харин хар салхи анх дайран өнгөрсөн Фүжян мужийн хагас сая орчим хүнийг үерийн голомтноос нүүлгэх шаардлагатай болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *