Баянзүрх дүүрэгт гадаад улсын иргэнийг хүчирхийлсэн хэрэг гарчээ
Өнгөрсөн шөнө гадаад улсын иргэнийг хүчирхийлсэн хэрэг Баянзүрх дүүрэг гарчээ.
Тодруулбал, Наймдугаар сарын нэгний 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хад орчимд Вьетнам улсын иргэнийг Монгол Улсын гурван залуу хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Иймд иргэдийг баталгаат унаа, таксигаар үйлчлүүлж, шөнийн цагаар анхаарал болгоомжтой зорчиж байхыг анхааруулж байна.