Тэйлор Свифтийн тоглолт чичиргээ үүсгэснийг газар хөдлөлтийг хэмжих станц бүртгэжээ
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АНУ-ын Сиэтл хотод болсон поп од Тэйлор Свифтийн тоглолтын үеэр хүчтэй чичиргээ үүссэнийг газар хөдлөлтийн станц бүртгэжээ.
Дуучин бүсгүйн фэнүүдийн бүжгээс үүссэн чичиргээ 2.3 магнитудын хүчтэй дүйцэх хэмжээтэй байсныг сейсмологич Жэки Каплан-Ауэрбах мэдээлсэн байна. Хоёр өдрийн тоглолтын тасалбар эрт зарагдаж дууссан бөгөөд Бямба гарагийн тоглолтыг нь 72,171 хүн үзэж, Сиэтлийн Люмен Филд цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дүүргэлтийн дээд амжилтыг эвджээ.