Нүүрсний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт худал мэдүүлэг өгсөн, гэрчид нөлөөлсөн гэх зүйл анги нэмжээ.

Тодруулбал, уг хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлээд байсан билээ. Прокуророос хэргийг шалгаад мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах, өгөх, гэмт бүлэглэл байгуулах зэрэг зүйл ангиас гадна худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл анги нэмэн өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.  

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа манайхаас өнгөрсөн долдугаар сард прокурорт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн байна лээ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, хахууль авах, өгөх, мөнгө, угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл ангиар татаж, шалгаж байна” гэлээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *