Ганц бие залуусын чуулганаар танилцсан хосууд хуримаа хийлээ
Ганц бие залуусын чуулганаар танилцсан 20 хосын төлөөлөл болох гурван хос өнөөдөр хуримаа хийлээ. “Хантайшир-100” түүхэн баяр наадам тохиож буйтай холбоотойгоор аймгийн ЗДТГ-аас хуримаа хийж буй залуу хосуудад өргөө цагаан гэр бэлэглэжээ.
Эргэн сануулахад, “Залуучуудын сар”-ыг тохиолдуулан “Алтайн залуус” ганц бие залууст зориулсан чуулга уулзалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн жил /2022.8.12-14-нд/ зохион байгуулсан. Тус уулзалтад гэр бүл зохиож амжаагүй 1000 гаруй ганц биe залуус оролцсон билээ. Эдгээр залуусаас 20 хос төрж, гэрлэлтээ батлуулжээ.