Э.Батшугар: СХД-ийн 12-р сургуулийн санхүүжилтийг шийдэхээр боллоо
УИХ-ын гишүүн Э.Батшугар болон холбогдох хүмүүсийн хамт СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллажээ.
Тэрээр, “Сонгинохайрхан дүүрэг 28-р тойргийн хэмжээнд барилгын ажил нь удаашралтай, зогсонги байдлаас болж сурагчдын эрх ашиг он дамжин ноцтой зөрчигдөж буй хоёр сургууль байгаа. Эдгээр сургууль болох Нийслэлийн ерөнхий боловсролын 12 болон 62 дугаар дунд сургууль дээр өнөөдөр тойргоос сонгогдсон гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дүүргийн удирдлагууд, холбогдох бусад албаныхантай хамтран ажиллаж, тодорхой шийдлүүдэд хүрлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 12-р дунд сургуулийн шинэ барилгыг 960 хүүхдийн суудалтайгаар төлөвлөн шинээр барьж байгаа ч төсөв санхүүжилтээс шалтгаалан 3000 орчим хүүхэд хичээлийн шинэ жилдээ сургуульдаа орж амжихааргүй нөхцөл дахин үүсээд байсан. Өнөөдрийн хийсэн уулзалтаар тус сургуулийн барилгыг дараа жилийн төсвийг хүлээхгүйгээр бусад төсөвт ажлуудаас шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр барилгын гүйцэтгэгч компани ирэх 11-р сарын 1-ний өдөр гэхэд А блок буюу 20 анги, хоолны заалыг хэсэгчлэн ашиглалтад оруулж, үлдсэн хэсгийг 2024 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулах амлалтыг өгөв. Сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл барилгын компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар боллоо.
Дараагийн сургууль болох Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р сургуулийн өргөтгөлийн гүйцэтгэгч компани төсөвт өртгийн 90 хувийн санхүүжилтийг авсан боловч сүүлийн хоёр жилд ажил хийгдээгүй. Тиймээс гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээг цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай сонгохыг холбогдох албан тушаалтнуудад БШУ-ы сайд үүрэг болголоо.
Нийслэлийн ерөнхий боловсролын 12-р дунд сургуулийн шинэ барилгыг 960 хүүхдийн суудалтайгаар төлөвлөн шинээр барьж байгаа ч төсөв санхүүжилтээс шалтгаалан 3000 орчим хүүхэд хичээлийн шинэ жилдээ сургуульдаа орж амжихааргүй нөхцөл дахин үүсээд байсан. Өнөөдрийн хийсэн уулзалтаар тус сургуулийн барилгыг дараа жилийн төсвийг хүлээхгүйгээр бусад төсөвт ажлуудаас шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр барилгын гүйцэтгэгч компани ирэх 11-р сарын 1-ний өдөр гэхэд А блок буюу 20 анги, хоолны заалыг хэсэгчлэн ашиглалтад оруулж, үлдсэн хэсгийг 2024 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулах амлалтыг өгөв. Сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл барилгын компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар боллоо.
Дараагийн сургууль болох Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р сургуулийн өргөтгөлийн гүйцэтгэгч компани төсөвт өртгийн 90 хувийн санхүүжилтийг авсан боловч сүүлийн хоёр жилд ажил хийгдээгүй. Тиймээс гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээг цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай сонгохыг холбогдох албан тушаалтнуудад БШУ-ы сайд үүрэг болголоо” гэжээ.
Чи болон СХД-ээс сонгогдсон гишүүд эрт ийм юм хөөцөлдөх байлаа. Ямарч сэтгэлгүй