Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ
2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлсэн.
Бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар үргэлжилнэ.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах 7011-9498, 7577-9498 утсанд хандах юм байна.