“Амури-Оргил” ХХК-ийн 16 давхар барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлнэ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучнаар “Амур” зочид буудал байсан таван давхар барилгыг нурааж “Амури-Оргил” ХХК 16 давхар зочид буудал, найман давхар үйлчилгээний төв барихаар барилгын ажил үргэлжилж байна.

Гэвч энэ барилга холбогдох стандартын шаардлага хангаагүй, явган хүний зам хаасан, ойр орчмын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, хөрсний нуранги үүссэн гэсэн олон асуудлыг үүсгэсэн талаар иргэд удаа дараа гомдол гаргаад буй.

Ийн иргэдийн гомдлын дагуу нийслэлийн ХБХГ-ын хяналтын хэлтсийн дарга, “Амур Оргил” ХХК-ийн захирал, иргэдтэй хамтарсан уулзалт хийжээ. Барилгын ажил эхэлснээс  хойш хөрсний нуранги үүссэнээс болж ойр орчмын орон сууц нурах эрсдэлтэй болсон тул аюулгүй байх баталгаа гаргаж өгөхийг оршин суугчид шаардаж байгаа юм.

Тиймээс тус газрыг оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт шаардлагад нийцүүлэх хүртэл барилгын ажлыг түр зогсоох хэрэгтэй гэж үзэн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *