“Алтайн залуус” чуулга уулзалтаар танилцсан гурван хосод 50 бог мал өгчээ
Говь-Алтай аймгийн гэр бүлгүй залуучуудыг танилцуулах зорилготой “Алтайн залуус” чуулга уулзалтаар танилцсан хосуудын гурав нь өчигдөр хуримаа хийжээ.
Хосуудад аймгийн зүгээс гэр болон 50 бог мал өгч байгаа юм байна.
Энэ тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Гурван сайхан хосынхоо хуримыг ёсолж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Д.Амарбаясгалан сайд, нутгийн зөвлөл болон Б.Энх-Амгалан сайдын зүгээс хуримаа хийж буй гурван хосдоо өргөө цагаан гэр бэлэглэж байгаа.Мөн аймгийн зүгээс нутаг орондоо гэр бүл болон амьдарч байгаа залуучуудаа дэмжих зорилгоор малчин залуучууд гэр бүл болбол 50 бог мал буюу эм ямаагаар өмч тасалж өгөх журамтай юм. Үүний дагуу хосууддаа өмч тасалж өгч байна” хэмээн хуримын ёслолын үеэр ярьжээ.