Улсын арслан М.Бадарчийн цолны мялаалга ирэх баасан гаригт болно
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, арслан цол хүртсэн билээ.
Түүний цолны мялаалга наадам ирэх долоо хоногийн баасан гаригт /2023.08.11/ болох тов гарчээ.
Арслан цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд болох бөгөөд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөжээ.