Цэцэрлэгийн бүртгэл 30 гаруй хувьтай байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг “E-MONGOLIA” системээр дамжуулан энэ сарын 1-нээс бүртгээд эхэлсэн билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар буюу наймдугаар сарын 3-ны байдлаар 50137 хүүхэд бүртгүүлээд байна. Өөрөөр хэлбэл, бүртгэл эхэлснээс хойш гурав хоногийн дотор Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 30 гаруй хувь нь бүртгүүлжээ.

Энэ жилийн хувьд нийслэлд цэцэрлэгийн насны 142798 хүүхэд байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2023 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай юм

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *