Иргэдийг хогоо ил хаясанд уурласан иргэн согтуу үедээ гурван удаа буун дуу гаргажээ

10 хороолол орчим нэгэн орон сууцны иргэн тагтан дээрээсээ гурван удаа буун дуу гаргасан хэрэг өчигдөр гарсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн үед Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн ажиллан шалгахад 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар гурван удаа буудсан болохыг тогтоосон. Тухайн үед иргэн гэмтсэн иргэн байхгүй, тухайн хаягт өөр хүн байгаагүй” гэсэн тайлбарыг өглөө.

Тус иргэнийг саатуулан шалгаж байгаа юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *