“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам болно

Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газарт, байгалийн задгай театрт дөрвөн жилд нэг удаа болдог “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам энэ сарын 11-12-нд болохоор боллоо.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах урлагийн их наадамд дотоодын болон гадаадын жуулчдад зориулсан маш олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг багтааж, үзэгч, оролцогчдыг үзэх, баясах юмтай байхаар зохион байгуулж буйгаараа онцлог юм байна. 

Түүнчлэн тус наадмыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд 12-с доош насны хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *