Э.Батшугар: Монголчууд 13-р зууны үеэс морин өртөөгөөр анхны харилцаа холбооны сүлжээг үүсгэж байсан түүхтэй ард түмэн
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ өнөөдөр болж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Хэдийгээр салбарын хөгжлийг 102 жилээр тодорхойлж байгаа ч монголчууд 13-р зууны үеэс морин өртөөгөөр анхны харилцаа холбооны сүлжээг үүсгэж байсан түүхтэй ард түмэн билээ. Харин өнөөдөр бид дэлхий даяар эрчимтэй явагдаж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал,
Хиймэл дагуулд суурилсан өндөр хурдны интернетийн “Старлинк” компани манай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө албан ёсоор авлаа. Үүрэн телефоны оператор компаниуд тун удахгүй гар утасны 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Монголын старт-ап компаниуд мэдээллийн технологи, харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсад амжилттай нийлүүлж байгаа зэрэг олон амжилтаар ойгоо угтлаа.
Монгол Улсын “Алсын хараа-50” урт хугацааны хөгжлийн бодлогод мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр зарласан. Энэ хүрээнд бизнесийн экосистемийг таатайгаар бүрдүүлэх, хүний нөөцийг дэмжих, төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх, цахим хөгжлийг дэмжих эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж байгаа билээ. Салбарынхаа нийт ажиллагсад, үе үеийн ахмад холбоочид, старт-апууд та бүхэндээ баярын мэндийг дахин хүргэж, ажлын их амжилт хүсэн ерөөе” гэжээ
ХУЦДАГ ХАЛТАР ВЭ !!! 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ !!!