Х.Булгантуяа: Үерийн голомтод буусан иргэдийн буруу биш, тэнд хэн газар олгосон нь чухал
Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК-оос мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан.Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олгосон. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа.Дэлхийн зөн ОУБ, НҮБ-уудтай хамтран өөрийн төсөв санхүүгийн хүрээнд гамшигт өртсөн айл өрхүүдэд орон гэр, хүнс, бараа материалын дэмжлэг үзүүлнэ. Цэвэрлэгээ, ариутгал хийх санхүүжилтийг хуулийн дагуу ХНХЯ Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулна” гэв.