ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орохгүй

2023 оны 08-р сарын 06-ны 20 цагаас 08-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *