БНХАУ-аас үерт өртсөн айлуудад зориулж 146 сая төгрөгийн хандив өгөхөөр болжээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд Монгол улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцуулсан юм.
Мөн сүүлийн саруудад нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэхэд зориулж 300 мянган юанийн хандив үзүүлэхээр болсноо илэрхийллээ. Энэ нь ойролцоогоор 146 сая төгрөг болж байна.