|

Монгол хүүхдүүд Азийн хүүхдийн загварын тэмцээний “Алтан шагналын эзэд” боллоо

Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаас 12 хүүхэд оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болжээ.

Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын долоо хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны долдугаар сарын 29-31-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас насны ангилалд өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр Шиань хотын урлагийн музейд Дэлхийн алдарт зураач “ Pablo Picasso” – ын ледээр гэрэлтүүлсэн зургийн үзэсгэлэнд хүүхдийн загварын шоу эхэлсэн нь хүүхдийн загварын шоу ямар өндөр түвшинд зохиогддог болсныг харж болохоор байна. Мөн долдугаар сарын 29нд хүүхдийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын кино урлагийн музейгээр аялж, мөн сарын 31нд Шиань олон улсын их сургуулийн 5000 хүний багтаамжтай урлагийн танхимд тэмцээний финал болж өндөрлөжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас 4-14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа. Тодруулбал,

  • 4 настай Б.Наранбаяр “Балчир насны модель” 3-р байр,
  • 5 настай Э.Анхилуун “Фото Модель” 3-р байр
  • 6 настай Э.Амингоо “Television Model” Дэд байр
  • 7 настай Ж. Мөнхжин “Алтан цом”
  • 8 настай Б.Номин-Эрдэнэ “Мөнгөн цом”
  • 9 настай М.Анунгоо “Шилдэг Имиж бүрдүүлэлт” 3-р байр
  • 9 настай Т.Ариунзул “Шилдэг хувцаслалт” Дэд байр
  • 9 настай Ч.Мөнхнаран “Тelevision Model” 3-р байр
  • 10 настай Б.Мишээл “Мөнгөн цом”
  • 13 настай А.Үржин “Хүрэл цом”
  • 13 настай Х.Номин-Эрдэнэ “ Өсвөр насны Шилдэг Моделийн Дэд байр”
  • 14 настай М.Эрхсаран “Шилдэг хувцаслалт” 3-р байранд тус, тус орж, багийн төрөлд хамгийн том шагнал болох “Алтан шагналын” эзэд болсон юм.

Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Аsian Idol Academy Монгол байгууллагыг тус тэмцээний “Шилдэг байгууллага”-р тодрууллаа. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments