Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас гарч буй үер усны гамшиг осолтой холбогдуулан Улсын Онцгой Комисс(УОК)-оос гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
– Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх
– Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
– Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
-Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх
-Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах
-Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
-Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байх