Бүх нийтийн хөл хорионы үеэр зөвшөөрөгдөх байгууллага, үйл ажиллагаанууд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. 

Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг хязгаарлах юм. Өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд:

  • эмнэлгийн тусламж
  • өмгөөлөл
  • түлш худалдан авах цэг
  •  хүнсний дэлгүүр
  • газар тариалан
  • зөөврийн ус,
  • шинжилгээ өгөх
  • буяны үйл ажиллагаа зөвшөөрөгдөх юм.

Гамшгаас хамгаалах тухай хуульд бэлэн байдлын гурван зэрэгт шилждэг байсан бол Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг түр журмаар зохицуулдаг болсон.

Энэ журмаар бэлэн байдлын 4 зэрэг байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ буюу улаан түвшин юм.

Үйл ажиллагааг нь зогсоохгүй байгууллагууд

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *